"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн (Communication University of China) Намын хорооны нарийн бичгийн дарга, профессор Ляо Шянжун (Liao Xiangzhong) тэргүүтэй төлөөлөгчид Шинжлэх ухаан, технологийн их сургуульд (ШУТИС) албан ёсны айлчлал хийлээ.

Харилцаа холбооны их сургууль нь 1959 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-д мэдээлэл, харилцаа холбоо, контент бэлтгэлийн чиглэлээр сургалт, судалгаа хийдэг өөрийн онцлогтой, тэргүүлэх их сургуулиудын нэг юм.
Уулзалтын үеэр талууд боловсрол, эрдэм шинжилгээ, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, дараах чиглэлүүдийг цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон тогтлоо:
Уулзалтын төгсгөлд хоёр орны дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг урт хугацааны стратегийн түншлэл болгон хөгжүүлэх нь чухал болохыг талууд онцлон тэмдэглэж, харилцан ашигтай төслүүдийг цаашид бодит ажил хэрэг болгохоор санал нэгдэв.
Энэхүү айлчлал нь хоёр их сургуулийн эрдэмтэн, судлаачид, оюутнуудын хооронд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, технологи, инновацын салбарын хамтарсан хөгжлийг түргэтгэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байна.
Гадаад харилцааны алба
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа