Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Италийн University of Trento (UniTrento)-ийн хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн оюутнуудыг оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
1. Хөтөлбөрийн зорилго
ШУТИС-ийн оюутнуудад Италийн University of Trento-д тодорхой хугацаанд суралцаж, мэргэжлийн болон хэлний мэдлэгээ дээшлүүлэх, олон улсын академик орчинд суралцах боломж олгоно.
2. Тавигдах шаардлага
Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
UniTrento нь хэлний түвшнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IELTS, TOEFL iBT, Cambridge зэрэг сертификат болон тухайн оюутны Home University буюу ШУТИС-ийн хэлний төв/багшаас олгосон, хэлний түвшнийг тодорхой заасан тодорхойлолтоор нотлохыг зөвшөөрдөг.
3. Бүрдүүлэх материал
Оюутнууд дараах материалыг бүрдүүлж өгнө:
5. Сонгон шалгаруулалт
ШУТИС-ийн оюутны сонгон шалгаруулалтыг дараах үзүүлэлтүүдийг харгалзан явуулна:
Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутныг ШУТИС-ийн зүгээс UniTrento-д албан ёсоор нэр дэвшүүлнэ (nomination). Нэр дэвшүүлэгдсэн оюутанд UniTrento-ийн International Mobility Office-оос online application хийх холбоос болон холбогдох зааврыг илгээнэ.
6. Хугацаа
Материалыг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл bolortuya@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 77921959
8. Дэлгэрэнгүй мэдээлэл
University of Trento-ийн exchange student-ийн албан ёсны мэдээлэл болон сургалтын хөтөлбөртэй танилцана уу.
University of Trento – Exchange Students:
https://www.unitn.it/en/international/coming-unitrento/exchange-student
Selected Exchange Students:
https://www.unitn.it/en/international/coming-unitrento/exchange-student/selected-exchange-students
Гадаад харилцааны алба
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.