ШУТИС-ийн ректорын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 15-ны хурлаар ШУТИС-ийн ректороор ажиллаж байсан Б.Дамдинсүрэн, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректороор ажиллаж байсан Г.Дамдинням нарт хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, цагаан идээний хамт өргөн барьлаа.

Энэ үеэр ШУТИС-ийн ректорын зөвлөх Б.Дамдинсүрэн Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбооны дээд шагнал “Алтан Өлзий” одонгоор шагнагдаж ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Чулуун гардуулан өглөө. Мөн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректороор ажиллаж байсан Г.Дамдинням Эрдмийн зөвлөлийн шагналаар шагнагдав.


Түүнчлэн энэ өдөр МИС-ийн профессор Б.Батмөнхийг Монгол Улсын Тусгаар Тогтнолын өдрийг тохиолдуулан “Алтан гадас одон”-гоор шагнагдаж ШУТИС-ийн ректор Т.Батбаяр гардуулан өгч баяр хүргэв. 
ЗХШҮГ
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
ШУТИС-ийн 2026 оны Хамтын гэрээ батлагдаж хүчин төгөлдөр боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв