ШУТИС-ИЙН ОЮУТАН ЯПОН УЛСЫН НИЙГАТА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРАЛЦАХ БОЛОМЖ

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Японы Niigata University (Ниигата их сургууль)-ийн хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн оюутнуудыг Ниигата их сургуулийн 2027 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

1. Хөтөлбөрийн зорилго

ШУТИС-ийн оюутнуудад Японы Niigata University-д тодорхой хугацаанд суралцаж, мэргэжлийн болон хэлний мэдлэгээ дээшлүүлэх, олон улсын академик орчинд суралцах боломж олгоно.

2. Хөтөлбөрийн хугацаа

Ниигата их сургуулийн 2027 оны хаврын улирлын солилцооны хөтөлбөрийн хувьд дараах хугацааг баримтална:

  • Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс (Ням гараг) 11 дүгээр сарын 10-ны өдөр (Мягмар гараг) хүртэл (Японы цагаар);
  • Суралцах хугацаа: 2027 оны 4 дүгээр сараас эхэлнэ.

3. Тэтгэлэг

2027 оны 4 дүгээр сард Ниигата их сургуульд элсэн суралцах солилцооны оюутнууд JASSO-оос олгосон тэтгэлгийн санхүүжилт бүхий NU-ийн Олон улсын солилцооны төвийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах боломжтой. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн элсэлтийн удирдамжаас (application guidelines) харна уу.

4. Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

Нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалтыг Ниигата их сургуулийн албан ёсны вэб хуудсыг доош гүйлгэн шар талбар дээр бичигдсэн хэсгээс үзнэ үү:

https://www.niigata-u.ac.jp/en/study/exchange/

5. Хугацаа

Материалыг 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл bolortuya@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 77921959

6. Дэлгэрэнгүй мэдээлэл

Niigata University-ийн солилцооны хөтөлбөрийн албан ёсны мэдээлэл болон элсэлтийн шаардлагатай танилцана уу.

Niigata University – Exchange Students (English):
https://www.niigata-u.ac.jp/en/study/exchange/

Niigata University – 交換留学プログラム (Japanese):
https://www.niigata-u.ac.jp/international/study-japan/exchange/

Гадаад харилцааны алба