Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуульд хэрэгжиж буй “MONT-AE” төслийн хүрээнд “Судалгаанаас хөгжилд: Файшин, технологи, боловсрол–үйлдвэрлэл” семинар болон “Тогтвортой хувцас загвар – Fashion Show” арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр “MONT-AE” төслийн хүлээгдэж буй үр дүн, DiF³ HUB-ийн үйл ажиллагааны чиглэл болон сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар судлаач, багш, оюутан, үйлдвэрлэгчдэд танилцууллаа.


Мөн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн багш Б.Гэрэлмаа, Т.Баярмаа нар “Хувцасны дизайн” хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийн хүрээнд “Тогтвортой хувцас загвар: Дизайн ба инженерчлэлийн боловсролд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тогтвортой хувцас загварын боловсролын ач холбогдол, сургалтын хөтөлбөрт хэрэгжүүлж буй явц, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл хүргэлээ.

Арга хэмжээний хүрээнд оюутнуудын бүтээл, шинэ санаа, дизайны шийдлийг олон нийтэд танилцуулах “Тогтвортой хувцас загвар – Fashion Show” зохион байгуулагдаж, оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, тогтвортой загварын талаарх үзэл баримтлалыг харуулсан бүтээлүүдийг танилцууллаа.



Тус семинар нь хувцасны дизайн, инженерчлэлийн боловсролд тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлэх, бүтээлч сэтгэлгээ, технологийн шинэчлэлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэв.
Семинарт ШУТИС-ийн багш, ажилтан, хувцасны үйлдвэрлэл, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, компани болон оюутнуудын 60 гаруй төлөөлөл оролцож, “MONT-AE” төслийн хэрэгжилт, DiF³ HUB-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл солилцож, санал солилцов.
ШУТИС-ХХҮДС
Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “MONT-AE” төслийн санхүүжилтээр байгуулагдсан DiF³ HUB-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг, академич, шинжлэх ухааны доктор, профессор, монгол улсын гавьяат багш С.Батмөнх нарын туурвисан “Clothing systems engineering for cold environments” монограф нээлт зохион байгуулагдлаа
“MONT-AE” төслийн хүрээнд “Судалгаанаас хөгжилд: Файшин, технологи, боловсрол–үйлдвэрлэл” семинар зохион байгуулагдлаа
БНТУ-ын ТИКА байгууллагатай хог хаягдал бууруулах, дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллана.
ШУТИС-ийн Хэвлэлийн газар орчин үеийн өнгөт дижитал хэвлэх машин ашиглалтад орууллаа