"Их сургууль - Аж үйлдвэрийн түншлэл”-ийн хүрээнд БНХАУ-ын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллана

Шинжлэх ухаан технологийн их сургуульд Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн ректор Baoyin Hexi тэргүүтэй төлөөлөгчдийн хийж буй айлчлалтай холбогдуулан “Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол улс дахь БНХАУ-ын худалдааны ерөнхий танхимын ерөнхийлөгч, үйл ажиллагааны чиглэл бүрийг хариуцсан дэд ерөнхийлөгч нар болон холбогдох бизнесийн байгууллагуудыг урьж оролцуулан хоёр их сургууль хамтран гурван талт уулзалтыг анх удаа зохион байгууллаа.

Тус уулзалт нь их сургууль – аж үйлдвэр, бизнесийн байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр хоёр их сургуулийн хамтран байгуулах “Олон улсын инженерийн сургууль”-ийн бүтээн байгуулалтын хүрээнд хийж хэрэгжүүлэх боломжтой төсөл арга хэмжээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

Тус уулзалтад хоёр их сургуулийн урилгаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй компанийг төлөөлдөг Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй БНХАУ-ын худалдааны ерөнхий танхимын (China General Chamber of Commerce in Mongolia) гишүүн Хятад улсын хөрөнгө оруулалттай томоохон бизнесийн байгууллага, компаниудын захирлууд оролцлоо.

Уулзалтаар ШУТИС-иас санаачилсан “Их сургууль – аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зөвлөл” хамтран байгуулах саналыг танилцуулж, дээрх үйл ажиллагаанд 3 талын байгууллагууд хэрхэн түншлэн ажиллах, дэд бүтэц, хүний нөөцийг бэлтгэхэд ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалтын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Энэхүү уулзалтад ШУТИС талаас Ректор, проректорууд, холбогдох нэгжийн удирдлага, Инженерийн олон улсын сургуулийн удирдлага төлөөлөл оролцсон ба Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль, бизнесийн байгууллагаас дараах зочид манай их сургуульд хүрэлцэн ирж санал солилцлоо.

Уулзалтад оролцсон талуудын төлөөлөл:

Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн төлөөлөл:

  • Baoyin Hexi - Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн захирал
  • Bai, Nanding - Өвөр Монголын Аж үйлдвэрийн сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа,  солилцооны газрын дарга  
  • Liu, Jingshun - Өвөр Монголын Аж үйлдвэрийн сургуулийн Эрдэм шинжилгээний албаны дарга
  • Lyu, Shufeng - Өвөр Монголын Аж үйлдвэрийн сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал 
  • Li, Lijun - Өвөр Монголын Аж үйлдвэрийн сургуулийн Сургалтын албаны дарга

Хятадын худалдааны ерөнхий танхим болон ААН-үүдийн төлөөлөгчид:

  •  Kang Dequan – Монгол дахь БНХАУ-ын Аж үйлдвэр, худалдааны ерөнхий танхимын Ерөнхийлөгч, "PetroChina Daqing Tamsag" компанийн Дэд ерөнхий менежер
  • Chai Fangping – Танхимын Дэд ерөнхийлөгч, "China Tobacco Mongolia" компанийн Ерөнхий менежер
  • Yang Shumei – Танхимын Дэд ерөнхийлөгч, Хятадын банкны (Bank of China) Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн төлөөлөгч
  • Xu Jinsheng – Танхимын Дэд ерөнхийлөгч, "South Gobi Resources" компани
  • Zhang Qingyu – Танхимын Дэд ерөнхийлөгч, "Dongyuan Agricultural" компанийн Ерөнхий менежер
  • Ren Zhiyou – Танхимын Дэд ерөнхийлөгч, "Mongolia Zhongchang Real Estate" компанийн Ерөнхий менежер
  • Qian Kun – "Mongolia Chinese Law Firm"
  • Jiya – "PetroChina Daqing Tamsag" компани
  • Удирдах менежер – "Uunbehk" ХХК

Дашрамд дурдахад “Шинжлэх ухаан, боловсрол – Аж үйлдвэр, бизнесийн хамтын ажиллагаа”-ны энэхүү уулзалт нь хоёр улсын их сургуулийн Ректор, удирдлагууд нэгэн зорилго дор Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын захирал, удирдлагуудтай ажил хэрэгч, харилцан үр дүнтэй уулзалт болсноороо онцлог юм.

Уулзалтад оролцсон бизнесийн байгууллага, компаниудын захирлууд бидний санаачилгыг дэмжиж, нэг хувийн татварын хөнгөлөлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлж талууд тус хамтын ажиллагааг хариуцан зохион байгуулах төлөөллүүдээ томилж, хамтран ажиллахаар тогтлоо.  

2026 оны 11 сарын 2-ны өдөр

Шинжлэх ухаан, технологийн их сургууль