Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын шатрын шигшээ тэмцээн 2013 оны 02 сарын 04-06-ны өдрүүдэд “Хос мастер” шатрын академи дээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт нийслэлийн болон хөдөө орон нутгийн 19 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 33, эмэгтэй 20 оюутан тамирчид оролцлоо.
Байгууллагын дүнгээр:
1 байранд 15,5 оноогоор Б.Сэлэнгээ дасгалжуулагчтай МУИС
2 байранд 15 оноогоор Б.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС
3 байранд 14,5 оноогоор н.Түвшинжаргал дасгалжуулагчтай ТТДС
4 байранд 14,5 оноогоор БХИС
5 байранд 14 оноогоор Б.Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид тэргүүллээ.
Эмэгтэйчүүдийн төрөлд ШУТИС-ийн оюутан, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул /5,5 оноо/, Шихихутаг ДС-ийн оюутан, их мастер Т.Батчимэг /5 оноо/, ТТДС-ийн оюутан, Фиде мастер У.Лхамсүрэн /5 оноо/, эрэгтэй тамирчидаас ТТДС-ийн оюутан, их мастер Б.Мөнхгал /6,5 оноо/, ҮБТДС-ийн оюутан, их мастер Ц.Батчулуун /6 оноо/, МУИС-ийн оюутан, дэд мастер Б.Галмандах /6 оноо/ нар тус тус тэргүүн байранд шалгаран өргөмжлөл, их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналыг хүлээн авлаа. Тэмцээнээс шалгарсан тамирчид 2013 оны 07 сард ОХУ-ын Казань хотноо болох зуны 27 дугаар “Универсиад” их наадамд оролцох эрхтэй болж байгаа юм. Универсиад их наадам нь нийслэлийн бүсийн волейболын тэмцээнээр үргэлжлэх ба 2 сарын 15-17-ны өдрүүдэд Спортын төв ордон, ШУТИС-ийн спорт зааланд тус тус явагдана.


БТСТэнхим
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
ШУТИС-ийн 2026 оны Хамтын гэрээ батлагдаж хүчин төгөлдөр боллоо