Монгол улсын Шинжлэх Ухаан технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ангийн 4 курсын оюутнууд Хятад улсын Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эмнэлгийн Тоног Төхөөрөмжийн Коллежид “Үйлдвэрлэлийн дадлага II” –г 12 дугаар сарын 17-оос 2013 оны 1 дүгээр сарын 1 өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ.
Shanghai Medical Instrumentation College (SMIC) нь анх 1960 онд Хятадын-Эрүүл Мэндийн яамнаас үүсгэн байгуулагдаж Улсын эм зүйн яам болон Хүнсний болон эмийн яаманд харъяалагддаг. Шанхай хотын захиргаанд 2000 онд элсэн орсон. SMIC нь ерөнхийдөө орчин үеийн өндөр мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргадаг ба гол төлөв эмнэлгийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Коллеж юм. Үндэсний өндөр түвшний мэргэжлийн коллежийн жагсаалтанд тэргүүлэгч байр эзэлдэг.
Зураг 1. Б.Энхжаргал зөвлөх багштай Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 4 ангийн оюутнууд.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ангийн 4 курсын оюутнууд Хятад улсын Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эмнэлгийн Тоног Төхөөрөмжийн Коллежид “Үйлдвэрлэлийн дадлага II” –г 12 дугаар сарын 17-оос 2013 оны 1 дүгээр сарын 1 өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн тайлангаа амжилттай хамгааллаа.
Танилцуулга бичсэн: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 4 курсын ангийн дарга Э.Дашзэвэг
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.
“Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лаборатори байгуулна
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа