Оюутны спортын III их наадмын нийслэлийн бүсийн волейболын тэмцээнийг 2013 оны 2 сарын 14-17 өдрүүдэд Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоо хамтран зохион байгууллаа. Волейболын спортын өнгийг тодорхойлж байгаа оюутан залуусын тэмцээн Спортын төв ордон, ШУТИС, МУБИС-иудын спорт зааланд явагдан өндөрлөж нийслэлийн бүсийн шилдэг багууд тодорлоо.
Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 9 багийн 240 орчим тамирчид өрсөлдөж эрэгтэй багуудаас:
I байр - Н.Галбадрах дасгалжуулагчтай МУИС
II байр- М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС
III байр-С. Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС
Эмэгтэй багуудаас:
I байр -Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС
II байр -P.Тамир дасгалжуулагчтай МУБИС
III байр- С. Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тамирчид тус тус эхний байруудыг эзэллээ.
Байгууллагын дүнгээр:
Шилдэг багууд 2013 оны 03 сарын 01-08 өдрүүдэд Оюутны спортын III их наадмын шигшээ тэмцээнд оролох эрх авлаа.
ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүн:
|
ШУТИС-ийн эрэгтэй баг |
ШУТИС-ийн эмэгтэй баг |
||
|
Овог, нэр |
Сургууль |
Овог, нэр |
Сургууль |
|
Дашням Өлзийсайхан |
ГГТС |
Чинболд Халиун |
УУИС |
|
Жүгдэрнамжил Билгүүн |
МИС |
Жаргалсайхан Нямсүрэн |
УУИС |
|
Бямбажав Алтансүх |
ХБС |
Сүхбат Отгонбямба |
МХТС |
|
Эрдэнэбилэг Мөнхболд |
ГГТС |
Пүрэвдорж Одмаа |
ЭХИС |
|
Эрдэнэбилэг Мөнх-Эрдэнэ |
КТМС |
Батмөнх Удвал |
БИАС |
|
Алтансүх Билгүүн |
ЭХИС |
Батсуурь Одончимэг |
ХИБС |
|
Чинболд Хонгор |
БИАС |
Баттөр Ууганчимэг |
МИС |
|
Эрдэнэ-Очир Мөнхбат |
УУИС |
Гансүх Гандолгор |
ХБС |
|
Даваадорж Даваасамбуу |
ҮТДС |
Дамба Отгонцэцэг |
ХИБС |
|
Адууч Мөнх-Эрдэнэ |
МИС |
Батнасан Дуламсүрэн |
ХИБС |
|
Луу Хүсэлт |
ДаТС |
Нацагдорж Энхжин |
БИАС |
|
Мягмарчимэд Цэрэнбаатар |
ГГТС |
Дандар Нарантуяа |
ЭХИС |
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
ШУТИС-ийн 2026 оны Хамтын гэрээ батлагдаж хүчин төгөлдөр боллоо