Уриалга

 

  Уриалга

 

        ШУТИС-ийн 50-н жилийн ойн өмнө номын сангийн барилгыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн барилгын ажил ид явагдаж байгаа боловч санхvvгийн хямрал тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Манай сургуулийн профессор багш нар номын сангийн барилгын ажилд хандив цуглуулах аянг өрнvvлж эхэллээ. Жишээлбэл: ЭХИС-ийн профессор, багш нар 1-3 кредитийн төлбөрийг, захиргааны ажилтнууд 1-2 өдрийн цалингаа, Төв номын сангийн ажилтнууд дотоод нөөц бололцоогоо ашиглан тодорхой хэмжээний хандивыг номын сангийн барилгын ажилд хандивлах болсныг албан ёсоор мэдэгдлээ.  Мөн БИАС, ГГТС, МТС, НТС, ХБТС, МИС, ХМТС, ХБС, УУИС номын сангийн барилгын ажилд холбогдох зардлыг доорхи дансанд шилжvvлээд байна.        Нийт профессор, багш, ажилтан, оюутнууд та бvхнийг номын сангийн барилгын хандивын аянд уриалж байна.                                 

                            Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 Хандивын данс:
             ШУТИС “Хөгжил сан”  ГОЛОМТ БАНК  Дансны дугаар: 1102756262;
             ШУТИС Хаан банк Спортын Төв ордны салбар  5107009927

   Номын сангийн барилгын хандивтай холбогдох мэдээллийг Төвлөрсөн номын сангийн library@must.edu.mn хаягаар авна. 
         

Холбогдох утас: 314029; 324590-1026; 1027; 99176406;  Факс: 976-11-324118