Оюутанд судалгаа шинжилгээний ажлын баримжаа эзэмшүүлэх, судалгааны ажлыг нийтэд таниулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор улсын их дээд сургуулиудад биотехнологи, микробиологи, фитохими, молекул биологи чиглэлээр суралцаж буй 2-4-р дамжааны оюутнуудын дунд “Биотехнологи-бидний амьдралд” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн Хүнсний инженер Биотехнологийн сургууль, МУИС, ХААИС-ийн оюутнууд хамрагдаж, судалгааны ажлын үр дүн, ололт амжилтаа хэлэлцүүлэн, эрдэмтэн, профессор багш нарын үнэтэй зөвлөмж сургаалийг судалгаандаа тусган ажиллахаар боллоо.
Судалгааны ажлын чанар, ач холбогдол, дэвшилтэт байдлыг харгалзан оюутнуудыг байр эзлүүлэхэд:
1-р байр: Ж.Гандолгор, Удирдагч: Д.Цэрэндулам Ph.D (МУИС),
“Бичил биетнийг ашиглан үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулсан туршилтын дүн”
2-р байр: А.Оюун-Эрдэнэ, Удирдагч: Г.Төрмөнх Ph.D (ШУТИС),
“Чацаргана (Hippophae rhamnoides)-ы полифенолт нэгдлийн химийн бүрдлийн судалгаа”
3-р байр: М.Адъяасүрэн, Удирдагч: Н.Нарантуяа Ph.D (ХААИС),
“Хүний папиллома вирусыг полимераза гинжин урвалаар илрүүлэх”
А.Наранболд, Удирдагч: С.Дэлгэрмаа Ph.D, Г.Мөнхцацрал (ШУТИС),
“Баянзүрх дүүргийн ундны усан хангамжинд хийсэн эрүүл ахуйн судалгаа”
Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад ШУТИС-ийн Хүнсний инженер Биотехнологийн сургууль, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо ХХК, Биологи, биотехнологийн сургалт мэдээллийн төв, Оюутны IB клуб зэрэг байгууллага, хамт олон маш идэвхитэй тусалж дэмжсэнд гүнээ талархал илэрхийлье.
Хурал зохион байгуулах комиссын гишүүд,
Г.Төрмөнх, Д.Соёл, Г.Мөнхцацрал
ХИБС
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо