Мяаконожогийн Үндэсний Технологийн Дээд сургуулийн проректор проф.Моримо Рүичид ШУТИС-ийн “Хүндэт Профессор” цол олгох ёслолын ажиллагаа 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлд боллоо.

Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Батбаяр болон бүрэлдэхүүн сургуулийн захирал бусад албаны хүмүүс оролцсон юм.

Мяаконожогийн Үндэсний Технологийн Дээд сургуулийн проректор проф.Моримо Рүичи нь сүүлийн 10 гаруй жил манай сургуулийн профессор багш нартай хамтран байгал орны судалгаа хийх, япон улсад багш нарын мэргэжил дээшлүүлэх, докторын сургалтанд хамруулах, сургалт судалгаанд зориулан багаж, тоног төхөөрөмж хандивлах зэрэг манай сургуулийн сургалт судалгааны ажилд ихээхэн хувь нэмэрээ оруулсан юм. Иймд ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын шийдвэрээр “Хүндэт Профессор” цол олгожээ.
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв