“ШУТИС-ийн номын сангийн нээлттэй өдөр, соёлын ажилтны өдөр” болж өндөрлөлөө.

ШУТИС-ийн номын сангийн нээлттэй өдөр 2008 оны 08 сарын 25-наас 09 сарын 02-ны өдрvvдийг хvртэл болж өндөрлөлөө. Нээлттэй өдрийн хvрээнд
 - Шинээр элссэн болон нийт оюутнуудад зориулсан ном, сурах бичгийн vзэсгэлэн,
 - Багш, магистр, доктор оюутнуудад зориулсан ЭШ- судалгааны номын vзэсгэлэн
 - Олон улсын мэдээллийн сайт ашиглах, http://www.espacenet.org/ http://www.wipo.int/portal/
 - ОХУ-ын техник технологийн е-сэтгvvл унших боломж  http://www.elibrary.ru/
 - Номын худалдаа
 - Е-каталогоор хайлт хийх http://opac.must.edu.mn/
 - Олон улсын мэргэжлийн ном хэвлэлийн захиалга авах
 - “Соёлын ажилтан – 2008”  дугуй ширээний ярилцлага
 - “Ургацын далай”.
 - Спортын арга хэмжээ болж өндөрлөлөө
 Номын vзэсгэлэнд Академич Ч.Авдайн бэлэглэсэн 400 гаруй ном тавигдаж уншигчдын хvртээл болсон. Vзэсгэлэнд нийт 1200 гаруй оюутан 130 гаруй багш хамрагдаж нээлттэй өдрийн vйл ажиллагаатай танилцаж мэдээлэл авсан.  
“Соёлын ажилтан-2008” дугуй ширээний ярилцлагыг ХУС-ийн  “Философи, соёл судлалын профессорын багтай хамтран зохион явуулсан бөгөөд бvрэлдэхvvн болон орон нутгийн номын сангаас ирсэн төлөөлөгчид идэвхитэй оролцож дэлгэрэнгvй мэдээлэл авсан.
2007-2008 оны хичээлийн жилд зохион, явагдсан ” Тэргvvний уншлагын танхим “, “Тэргvvний номын санч” шалгаруулах уралдааныг дvгнэж, шагнал гардуулах  ажиллагаа болж Төв номын сангийн Уншлага I тэргvvний уншлага болж шилжин явах цом өргөмжлөл, номын санч Ц.Цэндхvv 2007-2008 оны хичээлийн жилд өөрийн санаачлан хийсэн ажилаараа тэргvvний номын санчаар шалгарч өргөмжлөл гардан авсан.  Соёлын ажилтны өдрийн хvрээнд зохион явагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд тэргvvн байр эзэлсэн Төв номын сангийн I баг, хоёрдугаар байр эзэлсэн бvрэлдэхvvн сургуулийн баг, ширээний теннисний тэмцээнд тэргvvн байр МИС-ийн ахлах номын санч Ц. Чанцал, ДТС-ийн номын санч Чимэдсvрэн нарт шагнал гардуулсан. Шагналыг проректор Б.Даваасvрэн гардуулав.
“Ургацын далай” уралдааныг Төвлөрсөн номын сангийн нэгжvvдийн дунд зохион явуулсан бөгөөд уралдаанд 8 баг оролцсоноос Төв номын сангийн Уншлага – 1 баг тэргvvн байр эзэлж, КМТС, VТДС-ийн хамтарсан баг дэд байр эзэлсэн.
Номын сангийн нээлттэй өдрийг зохион явуулснаар шинээр элсэж буй оюутнууд болон профессор багш нарт vр өгөөжтэй болсныг дурьдаж байна.



   
   
   

Төвлөрсөн номын сан Ж.Баатарсvрэн