ШУТИС, КТМС –ийн [компютерийн] систем хамгаалал мэргэжлийн II курсын оюутан Б. Одбаяр, Г. Жигжидсүрэн (удирдагч багш нь Ч. Эрдэнэбат) нарын “SMTP серверүүдийн аюулгүй байдал Монголд”сэдэвт илтгэл Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд дэд байрт шалгарав. Олон улсын оюутны ЭШ –ний энэ хурал Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Хувийн их, дээд сургуулиудын холбоо, Монголын лектор төв .. зэрэг олон байгууллагын дэмжлэгтэйгээр 2013.3.29/30 –нд, эрхзүй, түүхнийгэм соёл, олон улсын харилцаа, эдийн засаг, мэдээллийн технологийн салбар чиглэлээр зохион байгуулагдсан юм.
Хуралд Их Засаг олон улсын их сургууль, МУИС, МУБИС, ШУТИС, ХСИС, МУБХИС .. зэрэг нийслэлийн 10 гаруй их, дээд сургуулийн 51 оюутан илтгэл бүтээлээрээ оролцжээ. Салбар хуралдаанаас шалгарсан шилдэг 9 илтгэлийг Кемпински Хаан Палас зочид буудлын хурлын танхимд болсон нэгдсэн хуралдаанд тавьжээ.

Оюутан Б. Одбаяр, Г. Жигжидсүрэн нар
Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд ШУТИС –ийг төлөөлж бүтээлчээр оролцсон нэр бүхий оюутнууддаа КТМСургуулийн эрдмийн хамт олноос халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөр, амжилт бүтээлийн арвин их амжилт хүсье.
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв