ШУТИС Японы “Сүмитомо” корпорацитай хамтран ажиллах гэрээг 2010 онд байгуулж байсан билээ. Харин 2012 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулсанаар жил бүр 20 оюутанд 500 ам.долларын тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр е-Нээлттэй сургуульд боллоо. Тэтгэлэг гаруудуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, “Сүмитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Ясүнори Аоки, шинээр “Сүмитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр томилогдон ирж буй Фүживара Хирото болон бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийг нь гардуулан өгөв.
Мөн ШУТИС-ийн ректор Т.Батбаяр ажлаа хүлээлгэн өгч байгаа Ясүнори Аокид хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулав. Цаашид “Сүмитомо” корпораци ШУТИС-ийн оюутнуудыг ажлын байраар хангах, оюутны хөгжлийн талаарх үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.
Тус байгууллага нь одоогоор Азийн 11 орны 41 их сургуулийн 1000 орчим оюутанд тэтгэлэг олгож байгаа бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 10 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна. Монголд ч гэсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 300 гаруй оюутан хамрагдаад байгаа ажээ.
“Сүмитомо” корпорацийн Монгол дахь үйл ажиллагаа 1991 онд Монголбанкны алт цэвэршүүлэх төслөөр эхэлжээ. Тэд 1996 онд Ньюком болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Mobicom” компанийг үүсгэн байгуулж, мянга гаруй ажлын байрыг бий болгосон юм. Мөн 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.