Нийт их дээд сургуулийн багш нар болон бизнесийн байгууллагын удирдах албан тушаалтан, менежерүүдийн анхааралд

Нийт их дээд сургуулийн багш нар болон бизнесийн байгууллагын удирдах албан тушаалтан, менежерүүдийн анхааралд

Монгол улсад эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ШУТИС, КтМС-ийн эрдэмтэн багш нар "Менежмент ба орчин үе" сэдэвт онол, практикийн сургалт семинар зохион байгуулах гэж байна. Уг сургалт нь 2008 оны 9-р сарын 20-21-ний өдрүүдэд "Чандмань, булаг" амралтын газар болно.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл сургалтын хөтөлбөртэй танилцана уу.

"МЕНЕЖМЕНТ БА ОРЧИН ҮЕ" сургалт-семинар

Сургалт-семинарын зорилго:

Эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах уг сургалт нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургууль, коллежийн багш нар, бизнесийн байгууллагуудын удирдах албан тушаалтан менежерүүдэд орчин үеийн эдийн засаг, менежмент, маркетингийн онол, практикийн хөгжлийн тулгамдсан асуудлуудын талаар онол арга зүйн мэдлэг олгоход чигдлэгдэж байгаа болно. Энэхүү сургалт-семинар нь оролцогчдод харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох, мэргэжлийн хүрээнд онол арга зүйн нэгдсэн ойлголттой болох боломж олгоно.

Сургалт-семинарын хугацаа: 2008.09.20-21 (2 өдөр)

Сургалт-семинар болох газар: "Чандмань, булаг" амралтын газар

Сургалт-семинарын агуулга:

  • Менежмент ба орчин үе (док., проф.Х.Пүрэвдагва)

(док., проф. Г. Батхүрэл)

(док., проф.Л.Оюунцэцэг)

(док., проф.Ц.Цэцэгмаа)

  • Хэлэлцүүлэг
  • Сертификат гардуулалт

Сургалтын дэлгэрэнгүй төлөвлөгөөг хавсаргав(Хавсралт 1).

Сургалтын төлбөр: 150 000 төгрөг (Энэ нь 1 хүний сургалтын төлбөр бөгөөд үүнд байр, хоол, унааны зардал, тараах материал, гарын авлага, мэргэжлийн ном сурах бичиг багтсан болно)

Бүртгэл: Сургалтанд хамрагдах сонирхолтой сургууль, багш нар, мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг 2008.09.08-17-ны өдрийн 17.00 цаг хүртэл КтМС-ийн 411 тоот өрөөнд бүртгэнэ.

Та бүхнийг сургалт-семинарт өргөнөөр оролцоно гэдэгт найдаж байна.

ЗАХИРАЛ Б. ОЧИРБАТ

Хавсралт 1

"МЕНЕЖМЕНТ БА ОРЧИН ҮЕ" сургалт-семинарын төлөвлөгөө


Цаг

Сэдэв

Тайлбар


1 ДЭХ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР (2008.09.20)

1

10.00-10.30

Бүртгэл


2

10.30-12.00

Менежментийн орчин үеийн асуудал

док., проф.Х.Пүрэвдагва


Цайны завсарлага (12.00-12.20)

3

12.20-13.50

Байгууллагын менежментийн орчин үеийн асуудал

док.,проф.Г. Батхүрэл


Үдийн хоол (14.00-15.00)

4

15.00-16.30

Хүний нөөцийн менежментийн орчин үеийн асуудал

док., проф.Ц.Цэцэгмаа


Цайны завсарлага (16.30-16.50)

5

16.50-18.20

Маркетингийн онол, практикийн орчин үеийн хандлага

док.,проф.Л.Оюунцэцэг

6

18.20-19.00

Асуулт, хариулт



Оройн хоол (19.00-20.00)


2 ДЭХ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР (2008.09.21)

7

09.00-09.30

Өглөөний цай


8

09.30-10.30

Монгол менежментийг төлөвшүүлэх онол практик

док.,проф.Г. Батхүрэл

9

10,30-11,30

Маркетинг ба инноваци, бүтээмж

док.,проф.Л.Оюунцэцэг


Цайны завсарлага (11.30-11.50)

10

11.50-13.50

Хэлэлцүүлэг, туршлага солилцох ярилцлага



Үдийн хоол (14.00-15.00)

11

15,00

Сертификат гардуулалт, хаалт







Боловсруулсан: док., проф. Х. Пүрэвдагва

док., проф. Г.Батхүрэл

док., проф. Л.Оюунцэцэг

док., проф. Ц.Цэцэгмаа

Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хүмүүстэй холбоо барина уу!

  1. Д. Оюунчимэг, ШУТИС, КтМС-ийн Менежментийн профессорын багийн багш

Утас: 99178433, 88010880 Е-мэйл: oyunchimeg@csms.edu.mn

  1. Т.Гаравхүү, ШУТИС, КтМС, Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багийн багш

Утас: 99263010 Е-мэйл: e_garvaa@yahoo.com