ШУТИС, БИАС-ийн ИЗПБаг, Монголын Зурагзүйн Боловсролын нийгэмлэг, ХААИС-Инженерийн Сургууль, оюутны "Дельта" клуб хамтран 04 сарын 26-ны өдөр Инженер мэргэжлээр суралцдаг бакалавр, магистр оюутнуудын дунд "ИНЖЕНЕРИЙН ЗУРГИЙН АВТОМАТЖУУЛАЛТ"-ын олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

|
SolidWorks болон Inventor 1-р байр Ч. Мөнхжаргал, ШУТИС-МИС; 2-р байр Ж. Чингис, ШУТИС-ДаТС; 3-р байр М. Батхишиг, ШУТИС-МИС |
AutoCAD 1-р байр А. Анхбаяр, ШУТИС-БИАС; 2-р байр Д. Балдорж, ШУТИС-БИАС; 3-р байр О. Нямбаяр, ШУТИС-ЭХИС |
Олимпиадад ШУТИС-ийн / БИАС, МИС, УУИС, ЭХИС, ХИБС, ДаТС/, ХААИС-ийн Инженерийн Сургууль, МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн Сургууль тус бүрээс шалгарсан оюутнууд оролцож, CAD программыг ашиглан, эдлэхүүний ерөнхий байдлын зургаас төвөгтэй хийц бүхий эд ангийг салган 3D загварыг байгуулж, түүний ажлын зургийг гаргаж өрсөлдсөнөөрөө онцлогтой байлаа.
Тус олимпиадад идэвх, санаачлагатай оролцсон ХААИС-ийн Инженерийн Сургуулийн багш, оюутнууд, ШУТИС-ийн "Дельта клуб"-ын хамт олонд талархал илэрхийлье! AutoCAD, SolidWorks & Inventor гэсэн төрлүүдээр тэргүүн байр эзлэсэн хоёр оюутан ОХУ-д зохиогдох "Олон Улсын Инженерийн Графикийн Олимпиад"-д оролцох эрх олгож буй юм.
Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа
сурлагын өндөр амжилт хүсэе!
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо