Энэ оны Монголын Оюутны Универсиад III наадмын “Спорт аялал”-ын тэмцээн 5 дугаар сарын 3-5-ний хооронд Баянзүрх дүүргийн “Хардын тохой” гэдэг газарт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 сургуулийн баг тамирчид ур чадвараа сорилоо. Тэмцээн таван төрөл, нэмэгдэл 2 төрлөөр өрсөлдөж их онооны системээр дүнгээ гаргалаа.

1-р байр: МОН-АЛТИУС
2-р байр: Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль
3-р байр: Батлан Хамгаалахын Их Сургууль
4-р байр: Үндэсний Биеийн тамирын дээд сургууль
5-р байр: Монголын үндэсний их сургуулиуд удаах байр эзэллээ.
ШУТИС-ийн багийн ахлагчаар БИАС-ийн оюутан Л.Пүрэвсүрэн, дасгалжуулагчаар спортын мастер Б.Баатардорж, багийн эмэгтэй 3, эрэгтэй 5, нийт 9 хүний бүрэлдхүүнтэй оролцлоо. Тус тэмцээнд амжилттай сайн оролцоход шаардлагатай хэрэглэл материал болон итгэл, эрч хүч өгсөн ШУТИС-ийн нийт хамт олондоо Спорт аялалын шигшээ багийн хамт олноос талархал илэрхийлье.
Багийн дасгалжуулагч ахлах багш, спортын мастер Б.Баатардорж
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв