ШУТИС-ийн менежментийн ангийн оюутнуудын дунд жил бүр зохиогдож уламжлал болсон "Бид ирээдүйн шилдэг менежерүүд" тэмцээн "Ногоон дэлхий" уриан дор 2013-05-08-нд болж өнгөрлөө. Уг тэмцээнд МИС, НТС, МХТС, УУИС, ҮТДС, ХИБС, ЭХИС -ийн 2, 3, 4-р курсийн оюутнуудын бүрэлдхүүнтэй 7 баг оролцож мэдлэг, авьяас чадвараа сорилоо.
I байрыг МИС-ийн GTL, II байрыг ЭХИС-ийн PIM, III байрыг УУИС-ийн Mines leaders баг эзэлж цом, алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Тус тэмцээнийг НТС-ийн Аялал жуулчлалын баг зохион байгуулсан бөгөөд зохион байгуулсан сургууль байр эзэлдэг "бичигдээгүй хууль"-ийг эвдэх зорилгоор шүүгчдийг салбар сургуулиудаас бус, менежментийн салбарт амжилттай ажиллаж буй менежерүүдээр бүрэлдүүлэв
.

ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв