Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг даргын ажлын алба, ШУТИС-ийн БИАС, ГГТС, УУИС, ЭХИС-ийн багш, оюутнууд нийт 160 хүний бүрэлдэхүүн өнгөрөгч бямба гаригт 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ голын ай сав болох Баян бүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх үерийн ус зайлуулах Ногоон нуурын даланд их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд сайн дураараа оролцсон оюутнуудыг савар, шуудай, бээлий зэрэг ажлын багаж хэрэгслээр бүрэн хангаж ажиллажээ. Мөн энэ үеэр оюутнуудтай Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан уулзаж санал сэтгэгдлийг нь сонсож, нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахад гар бие оролцож байгаад нь талархал илэрхийллээ.
Цэвэрлэгээнээс гарсан 27 тонн хог хаягдлыг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн хог тээврийн машин 5 удаагийн рейс хийж тээвэрлэн цагаан давааны хогийн цэгт хүргэсэн байна.
Мөн МС, МТС, ХБС, НТС-ийн багш, оюутнууд ШУТИС-ийн хичээлийн I, II байр, Т-байр, ШУТТНС-ийн гадаад орчин болон үүдний хэсгийг хуваарийн дагуу угааж, цэвэрлэлээ.
Үерийн ус зайлуулах Ногоон нуурын далан болон сургуулийнхаа гадаад, дотоод орчны цэвэрлэгээг идэвхитэй сайн хийсэн нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлье.

Цэвэрлэгээ хийж буй байдал

Цэвэрлэгээний дараах байдал
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо