“Ажил хэрэгч тэмцээн” сэдэвт ажил мэргэжлийн улсын анхдугаар тэмцээн 2013 оны 04 сарын 26, 27-ны өдрүүдэд ШУТИС-ийн ДаТСургууль дээр явагдав.
Тэмцээнд Дарханы Технологийн сургуулийн ЭХТ-ийн Цахилгаан систем мэргэжлийн оюутнуудын баг, ГУУТ-ийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж мэргэжлийн оюутнуудын баг, Дархан-Сэлэнгийн ЦТС ХК-ны баг, Эрдэнэт-Булганы ЦТС ТӨХК-ны баг, ЦДҮС ТӨХК-ний Хангайн бүсийн салбарын баг, ЦДҮС ТӨХК-ний Төвийн бүсийн салбарын баг, ЦДҮС ТӨХК-ний Зүүн-Өмнөд бүсийн баг зэрэг 7 багийн 35 инженер техникийн ажилчид, оюутнууд оролцов.
Ажил мэргэжлийн тэмцээний үйл ажиллагаанд ЭХЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Монгол улсын төрийн соёрхолт, гавъяат багш, академич, доктор ШУТИС-ийн ЭХИС-ийн тэргүүлэх профессор Д.Содномдорж, Монгол улсын гавъяат багш, академич, доктор ШУТИС-ийн ЭХИС-ийн профессор С.Батмөнх, ЭХИС-ийн ЦСЭХУ-ын профессорын багийн ахлах багш Н.Жигжидсүрэн болон мэргэжлийн үйлдвэрүүдийн удирдлагууд оролцож баяр хүргэж тэмцээнд амжилт хүсэв.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол улсад ЭХ-ний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиар ЭХТ-ийн багш Ш.Дуламсүрэн, А.Бум-Аюуш, Ц.Оюунгэрэл нар шагнагдав.
Тэмцээн 4 хэсэгтэйгээр явагдаж багийн нийлбэр оноогоор ДСЦТС ХК-ний баг тэргүүн байр, ЦДҮС ТӨХК-ний Зүүн-Өмнөд бүсийн баг дэд байр, ДаТС-ийн ЭХТ-ийн цахилгаан систем мэргэжлийн оюутнуудын баг гутгаар байр эзлэв. Хувийн амжилтаар ДСЦТС ХК-ний техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн зургийн инженер С.Эрдэнэбилэг тэргүүн байр, ЦДҮС ТӨХК-ний Хангайн бүсийн салбарын засварын инженер Б.Гантулга дэд байрыг тус тус эзлэв.
Ийм төрлийн тэмцээн анх удаагаа зохиогдож байгаа бөгөөд ШУТИС-ийн ДаТС-ийн ЭХТ-ийн багш, Монгол улсын зөвлөх инженер Ш.Дуламсүрэн “Цахилгаан тоноглолын аюулгүй ажиллагааны онолын үндэс” сурах бичгээ хэвлэн олны хүртээл болгосны 10 жилд зориулан санаачилсан бөгөөд ДаТС-ийн Эрчим хүчний тэнхимийн цахилгаан систем мэргэжлийн багш нар зохион байгууллаа.
Тэмцээнд оролцсон мэргэжлийн байгууллагын удирдлагууд, тэмцээн зохион байгуулсан комиссын гишүүд, оролцогчдын зүгээс Онол-практикийг хослуулсан тэдгээрийн нэгдлийг хангасан тэмцээн боллоо гэж ач холбогдлыг нь үнэлээд цаашид 2-3 жилд 1 удаа явуулж байхаар шийдвэрлэв.
Тэмцээнд оролцогсоддоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Сургуулийн захиргаа, эрчим хүчний тэнхим
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.