2013 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Оюутны Холбоо, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран оюутан суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санал санаачлагыг хөхүүлэн дэмжих, шинэ бүтээл, оновчтой санаа гаргасан оюутан залуучуудыг дэмжих, үндэсний тэтгэлгээ зөв зохистой зарцуулж буй оюутан суралцагчдыг сурталчилах зорилготойгоор “Бүтээлч Оюутан” оюутны бүтээлийн үзэсгэлэн, чуулга уулзалтыг 2013 оны 5 сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд зохион байгууллаа.
Бүтээлийн үзэсгэлэнд ШУТИС-ийн КТМС, ҮТДС, БИАС, МИС-ийн захирал, дэд захирал, профессорын багийн тэргүүлэх профессорууд болон багш, оюутнууд хамтдаа оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж роботыг ажиллуулж нум сум харваж байна.
"БҮТЭЭЛЧ ОЮУТАН"-бүтээлийн үзэсгэлэнд оролцсон ШУТИС-ийн оюутнуудын бүтээлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БШУЯ-ны сайд Л.Гантөмөр, ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, ШУТИС-ийн сургалт эрхэлсэн проректор Я.Наранцэцэг, ШУТИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Ганзориг болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж танилцлаа.
ШУТИС-ийн БИАС, КТМС, МС, МТС, МИС, НТС, ХБС, ҮТДС, УУИС, ЭХИС-ийн багш, оюутнууд “Бүтээлч оюутан” бүтээлийн үзэсгэлэн, чуулга уулзалтанд оролцлоо.
Энэхүү бүтээлийн үзэсгэлэн, чуулга уулзалтанд бүтээлээ танилцуулсан багш, оюутнууд болон нийт хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлье.
Оюутны Хөгжил,Үйлчилгээний алба
НТА
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.