ШУТИС-ийн БИАС-ийн Инженерийн зурагзүйн баг нь ОХУ-ын Новосибирскийн ТИС-ийн Механик технологийн факультетийн Инженерийн зургийн тэнхимтэй хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Энэ хүрээндээ тэнд 5 сарын 15-аас 18-ны хооронд зохион байгуулагдсан “Инженерийн болон компьютерийн графикийн олимпиад”-д хоёр дахь жилдээ 2 багш, 3 оюутны бүрэлдхүүнтэйгээр оролцлоо.

Энэхүү олимпиад нь 3 үе шаттай зохиогддог бөгөөд манай оюутнууд бүх оросын муж, хотуудаас шалгарсан шилдэг оролцогчидтой мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Олимпиадын онцлог нь техникийн эд ангийн биет загварыг компьютерийн программ хангамж ашиглан 3 хэмжээсээр нарийвчлал сайтай байгуулахаас гадна үйлдвэрлэл хөгжсөн орны хувьд ажлын зургийн гүйцэтгэл дээр ач холбогдол өгч өндөр шалгуураар дүгнэж байв.
Энэ удаагийн олимпиадад БИАС, МИС, ҮТДС-аас тус бүр нэг оюутан оролцсоноос:
1. Разработка чертежа детали в системе проектирования AutoCAD – номинацид А. Анхбаяр (БИАС) 4-р байр,
2. Моделирование сборочных единиц – номинацид Ч. Мөнхжаргал (МИС) 6-р байр,
3. Компьютерный дизайн - номинацид Э. Баярмаа (ҮТДС) 9-р байранд тус тус орлоо.

Мөн олимпиадын үеэр болсон “Информационные технологии и технический дизайн в профессиональном образовании и промышленности” сэдэвт Бүх оросын онол-практикийн V-р бага хуралд багш Н. Доржбалдан, Э. Сувд (БИАС) нар илтгэл тавьж оролцлоо.

Инженерийн зурагзүйн баг
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо