Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр их, дээд сургуулийн оюутнуудтай уулзалт хийж байгаа юм. Уулзалтаар боловсролын салбарт хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар оюутнуудтай ярилцлаа.

Сайд Л.Гантөмөр 6 дугаар сарын 4-ний өдөр ШУТИС-ийн оюутан залуустай дээд боловсролын салбарын шинэчлэлийн талаар ярилцлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Хандлагаа өөрчилж, ямар ч зүйлд баригдалгүй өөр өөрийн өнгө төрхтэй, хүүхэд нэг бүрийг сургах арга зүйтэй болох ёстой. Багш хүн хүүхдэд туслагч, дэмжигч, чиглүүлэгч нь байна. Дадлагад гаргахгүй байгаагаас төгсөгчид ажлын байранд очоод шаардлага хангахгүй байгааг цаашдаа залруулж 3-6 сарын дадлага хийдэг болно. Мөн оюутнууд та бүхэн өөрсдөдөө тулгарч байгаа асуудлаа манай яаманд болон надад хэлж болно.” хэмээн онцоллоо.


НТА
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв