“Internationalization- A strategic Tool for University Development” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

Eвроази-Номхон далайн бүсийн орнуудын их дээд сургуулиудын UNINET (www.eurasiapacific.net) сүлжээний хүрээнд Австри улсын Вена хотын University of Applied Sciences Technikum Wien, St.Polten University of Applied Sciences, ШУТИС-ийн Е-Нээлттэй сургуулиуд “Internationalization - A strategic Tool for University Development” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 5 сарын 27-ноос 29-ний хооронд хамтран зохион байгууллаа. Хурлын үер Монгол, Авсрти, Хонг Конг болон Хятадын их сургуулиудийн зочид төлөөлөгчид, эрдэмтэн профессор, дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцож, дээд боловсролын стратеги, өнөөгийн байдал, зайн сургалтын хөгжил, хэрэгжилт, мэдээллийн технологийн даяарчлал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж санал солилцов.

 

Хуралд ШУТИС-ийн проректор Я.Наранцэцэг, Б.Очирбат болон St.Polten University of Applied Sciences Их сургуулийн ректор Hannes Raffaseder, University of Applied Sciences Technikum Wien Их сургуулийн проректор Christian Kollmitzer болон профессорууд, Хонг Конгийн Их сургуулийн захирал Gerard A.Postiglione, ректорын ахлах зөвлөх John A.Spinks болон профессорууд, China Three Gorges University Их сургуулийн захирал Wang Xiuyin, Carinthia University of Applied Sciences Их сургуулийн доктор, профессорууд оролцов.  ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд гадаадын их, дээд сургуулиудаас ирсэн зочид, төлөөлөгчид, удирдлагуудтай мэргэжилтэн бэлтгэж буй чиглэлүүдээр  хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцож, асуудал дэвшүүлж, улмаар шилдэг туршлагаас суралцсан үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.

 

Е-Нээлттэй Сургууль нь University of Applied Sciences Technikum Wien Их сургуулийн сургалт, судалгаанд  мэдээллийн технологийн дэд бүтцийн хөгжлийн ололтуудын нөлөөлийн талаар туршлага судалж, мэдээллийн  систем, оюутан багш нарт үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах асуудлаар туршлага солилцов. Мөн зайн сургалтыг хамтран хөгжүүлэх, хамтарсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх тал дээр гэрээ хийх төлөвлөгөөг хэлэлцэж тохиролцоонд хүрэв. 

Е-Нээлттэй сургууль