МС- дээр ХБНГУ-ын Дармштадт-ын техникийн их сургуулийн мэргэжилтэн багш хатагтай Margot Raehme айлчлан ирж DSH бэлтгэл хичээл болон DSH шалгалтыг 2013 оны 5 дугаар сар 30-наас 6 дугаар сарын 13 хооронд амжилттай зохион байгууллаа.

Уг шалгалтанд ШУТИС, МС-ийн Инженерийн Бэлтгэл, Инженерийн Бэлтгэл –Уул Уурхайн Ашиглалт Технологи ангийн 2 курсын оюутнууд, ЭМШУИС болон Орхон их сургуулийн оюутнууд оролцож Германы их дээд сургуульд элсэн орох шалгалтанд ШУТИС-ийн МС-ийн 9 оюутан ЭМШУИС-ийн 1 оюутан тус тус тэнцэж өнөөдөр ШУТИС-ын Сургалтын бодлого зохицуулалтын газрын проректор Я.Наранцэцэг, Гадаад харилцааны газрын дарга Ц.Сарантуяа болон ХБНГУ-ын Дармштадт-ын техникийн их сургуулийн мэргэжилтэн багш хатагтай Margot Raehme нараас сертификатаа гардан авлаа.

ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв