ШУТИС-ын Нийгмийн Технологийн Сургууль, МУБИС-ын Биеийн Тамирын Сургууль, Буриадын Улсын Их Сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оны 6 сарын 10-15-ны хооронд спортын нөхөрсөг уулзалт тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн НТС-ийн БТСТэнхим, МУБИС-ийн БТС-ийн урилгаар Буриадын Улсын Их Сургуулийн сагсан бөмбөг, волейболын баг тамирчид, дасгалжуулагчид хүрэлцэн ирж ШУТИС, МУБИС-ын баг тамирчидтай ур чадвараа сорин өрсөлдлөө.
Волейболын төрөлд:
Тэргүүн байранд - ШУТИС-ийн волейболын эмэгтэй баг тамирчид
Дэд байранд – МУБИС-ийн волейболын эмэгтэй баг тамирчид
Гутгаар байранд – Буриадын УИС-ийн волейболын эмэгтэй баг тамирчид шалгарч дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Сагсан бөмбөгийн төрөлд:
Тэргүүн байранд – Буриадын УИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид
Дэд байранд – МУБИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид
Гутгаар байранд – ШУТИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид шалгарч дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллаганд ШУТИС-ийн Оюутны асуудал, нийгмийн түншлэлийн проректор Т.Намнан, ШУТИС-ийн НТС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, МУБИС-ийн БТС-ийн захирал С.Жамц болон дээрх сургуулиудын багш дасгалжуулагчид оролцлоо.
Спортын энэхүү хамтын ажиллагаа жил бүр уламжлагдан зохион байгуулагдана.
БТСТэнхим
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа