ШУТИС, БНСУ-ын “POSCO TJ PARK” сан 2011онд хамтран ажиллах гэрээ байгуулан шилдэг 10 оюутанд 500 ам.долларын тэтгэлэг олгож байсан билээ. Харин энэ жилээс хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулж БНСУ-ын “POSCO TJ PARK” сан шилдэг 10 оюутанд 700 ам.долларын тэтгэлэг жил бүр олгож байхаар боллоо.


Мөн энэ өдөр тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг сертификатийг нь гардуулан өглөө. “POSCO TJ PARK” сан нь азийн залуу удирдагчдыг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог бөгөөд эдгээр 10 оюутныг шалгаруулахдаа ШУТИС-ийн 1, 2, 3, 4-р курсийн инженер технологийн чиглэлээр суралцдаг, сайн сурлагатай, цаашид сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй залуусыг сонгон авчээ.


Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв