ШУТИС-ийн шинэ удирдлагаас санаачилан хэрэгжүүлж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулсан е-сургалтын “1+99” хөтөлбөрийн нээлт 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт боллоо. Тус хөтөлбөр ШУТИС, Баянхонгор аймгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг юм. Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Ганбат, аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, ШУТИС-ийн Бизнес, инновацийн газрын дарга Д.Хашбаяр, Уул уурхайн инженерийн сургуулийн захирал Л.Пүрэв, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаяр, Номундалай цогцолбор сургуулийн захирал Ц.Алтангэрэл, Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөний тэргүүн Д.Батболд нар болон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцлоо.
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудыг интернет, вэб-д суурилсан удирдлага, мэдээллийн систем, програм хангамж бүхий нээлттэй сургууль болгохоор тусгасан байдаг. Энэ хүрээнд ШУТИС тус хөтөлбөрийг өөрийн гарааны компаниуд болох “MUST-МАТ”, “MUST-ТЕХНОЛОГИ” болон “MUST-Soft” компаниудыг түшиглэн ерөнхий боловсролын сургуулиудын зарим анги, танхимыг е-сургалттай орчин үеийн ухаалаг анги болгож, “MUST-ТЕХНОЛОГИ” компаний үйлвэрлэсэн орчин үеийн PAD -аар багш, сурагчид бүрэн хангагдах юм байна. Уг хөтөлбөр нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүрбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Хөдөө, орон нутагт 21 аймагт хэрэгжих юм.
“1+99” хөтөлбөр Баянхонгор аймагт Номундалай цогцолбор сургууль дээр хэрэгжих бөгөөд 8, 9, 10 ангийн нийт 108 хүүхдийг сонгон шалгаруулж дотуур байранд байрлуулж Математик, Физик, Хими, Англи хэлний чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой е-сургалтыг зохион байгуулах аж. Мөн хөтөлбөрийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг Е-хичээлийг хэрхэн бэлтгэх талаар гурав хоногийн сургалт зохион байгууллаа.
НТА
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Логистик менежмент, Механик, Мехатроник хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Ляонинг мужийн Төмөр замын дээд сургуульд богино хугацааны дадлага хийлээ
Археологийн шинэ лаборатори нээлтээ хийлээ
ШУТИС, ХШУС-ийн “Статистик 2+2”, “Химийн инженерчлэл 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын СиАн хотын Баруун Хойд Политехникийн Их сургууль дээр танилцах дадлага хийлээ