Монголын Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлэгийн дэргэдэх "Залуу инженер" клуб байгуулагдлаа.
"Залуу инженер" клубын нээлт 2008.09.17 нд ЭХИС-ийн 2-419 өрөөнд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ЭХИС-ийн дэд захирал док. С.Лянхцэцэг, ЭС-ийн багийн профессорын үүрэг гүйцэтгэгx док. Т.Уранчимэг ЭТТ-ийн багш нар, ЭХИС-ийг төгссөн ЭТТ-ийн инженерүүд, үе үеийн төгсөx, 1-5 курсын оюутнууд оролцсон юм. Мөн энэ үйл ажиллагаанд ШУТИС-ийн оюутны холбооноос "Залуу инженер" клубын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч батламж гардууллаа.
"Залуу инженер" клуб нь оюутан залуус xөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв соёлтой хамт олонx эерэг уур амьсгал бvрдvvлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер болон оюутан залуусын хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, сургуулиас зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний бага хурал, семинарт оюутнуудыг өргөнөөр хамруулах зэрэг үйл ажиллагаагааг явуулана
"Залуу инженер" клубын эрхэм зорилго бол "Монголын Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлэг"ийн эрхэм зорилгыг удирдлага болгох ба оюутан залуусын өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эмнэлгийн техникийн салбарын шилдэг боловсон хүчин болж бэлтгэгдэх таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
"Залуу инженер" клубын УЗ-ийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаар сонгох бөгөөд ЭТТА-ийн 3-р курсэд тулгуурлан 49%-с ихгүй буюу 2-4 оюутан, бусад курсээс 1-2 оюутан удирдах зөвлөл орж ажиллана гэж заасны дагуу
Удирдах зөвлөлийн Тэргүүн : У.Батсүх (ЭТТ-III)
Нарийн бичиг: М.Бумбат (ЭТТ-III)
Санхүүгийн албаны дарга: Б.Батцоож
Мэдээлэл харилцаа холбооны албаны дарга : Б.Оюунгэрэл (ЭТТ-III)
Зохион байгуулалтын албаны дарга: Б.Отгонбат (ЭТТ-III)
Гишүүд Г.Ганбаяр (ЭТТ-V) Ц.Нанжид (ЭТТ-IV) Г.Мөнх-Эрдэнэ (ЭТТ-IV) Г.Батхүү (ЭТТ-II) Ч.Мөнхтулга (ЭТТ-II) О.Ялалт (ЭТТ-I) нарыг сонгосон юм.
"Залуу инженер" клубын удирдах зөвлөлийн гишүүд
ЭХИС Электроникийн системийн баг
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ