НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага /ХХААБ/, МУ-ын ҮХААЯ, ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургууль хамтран 2013 оны 8 сарын 21-24-ны хооронд “Хүнсний тогтвортой хангамж: Хүн амын хүнс тэжээл ба мал аж ахуй” сэдэвт олон улсын 2-р симпозиумыг амжилттай зохион байгуулж тус уулзалт форумд НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгчид, Хүнс, хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Байгаль орчин, Эдийн засгийн яамдын сайд нар, яамдын харьяа байгууллагууд, Олон улсын мал ахуйн хүрээлэн, JIRCAS зэрэг дэлхийн томоохон байгууллагуудын төлөөлөгчид, хүнс, хөдөө аж ахуй, шим тэжээлийн салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач, бодлого тодорхойлогчид, мэргэжилтэн, судлаач оюутан залуус, сонирхогчид зэрэг нийт 150 гаруй хүн оролцлоо.
Хурлаар өнөөгийн болон ирээдүйн хүн амд хоол хүнсний тогвортой хангамжийг төлөвлөхдөө байгалийн нөөцийн ашиглалтыг оновчтой зохион байгуулах, биологийн төрөл зүйл, эко тогтолцоо, хүн ардын аж байдал, соёл зан заншилд нийцтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай, шим тэжээл хангалттай, аюулгүй эрүүл байхыг тэгш хангасан байх асуудлаар үндэсний болон бүсийн хэмжээнд олон салбар чиглэлээр хэлэлцэж зөвлөмж гаргав.
Тус хуралд Япон, Канад, Бангладеш, Индонез, Энэтхэг, Тайланд, Казакстан, Непал, Гана, Недерланд, Филлипин зэрэг улсаас нийт 30 орчим судлаач болон төрийн байгууллагад ажиллагсад оролцож, өргөн хүрээнд хамгийн сүүлийн үеийн сонирхолтой баримт, шинжлэх ухааны олон талт мэдлэг мэдээлэл, практик туршлагуудыг хэлэлцсэнээс гадна тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар зарим орны төрийн албан тушаалтан, олон улсын байгууллага, их сургуулиудын судлаач профессоруудтай уулзалт ярилцлага зохион байгуулав.
Симпозиумд хэлэлцсэн сэдвүүд:
Уригдсан үндсэн илтгэгчид:
Хурлын үеэр олон улсын хүнсний үзэсгэлэн зохион байгуулагдсанаас гадна хуралд оролцогчид “Цонжин болдог” цогцолбор, 13-р зуун Монголын нүүдэлчин ард түмний ахуй амьдрал, соёлтой танилцах аялал зохион байгууллаа.
ХИБС
ШУТИС-ийн баг “CEZERFEST 2025”-д амжилттай оролцов
ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав
Улсын хэмжээний оюутны анхдугаар хуралд ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Эрдэнэт Цогцолбор Дээд сургууль футзалын аварга болж, “MUST CUP 2025”-д түрүүллээ
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо