"МЕНЕЖМЕНТ БА ОРЧИН ҮЕ" сургалт-семинар амжилттай боллоо
2008.09.20-21 өдрүүдэд "МЕНЕЖМЕНТ БА ОРЧИН ҮЕ" Сургалт-семинар амжилттай боллоо.
Уг сургалт нь Эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургууль, коллежийн багш нар, бизнесийн байгууллагуудын удирдах албан тушаалтан менежерүүдэд орчин үеийн эдийн засаг, менежмент, маркетингийн онол, практикийн хөгжлийн тулгамдсан асуудлуудын талаар онол арга зүйн мэдлэг олгоход чигдлэгсэн юм. Энэхүү сургалт-семинараар оролцогчдод харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох, мэргэжлийн хүрээнд онол арга зүйн нэгдсэн ойлголттой болох боломжийг олголоо.
Түүнчлэн сургалт-семинарт оролцогчдын санаачлагаар "Менежмент судлал" мэргэжлийн клубыг байгууллаа.
Сургалт -семинарт
1. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд,
2. Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль,
3. Санхүү эдийн засгийн дээд сургууль,
4. Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургууль,
5. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль,
6. Батлан хамгаалахын их сургууль,
7. "Эрдэнэт үйлдвэр" ХХК
8. "БИ-ЭМ-СИ" ХХК
9. "ВитаФит" групп
10. Изинис-Эйрвэйз
11. "Сэлбэ" плаза
12. Гүн-шим
Нийт 14 байгууллагын багш судлаачид, ажилтан 36 хүн оролцлоо.
Сургалт-семинарыг ШУТИС-КтМС зохион байгуулж Док., проф. Х.Пүрэвдагва, Док., проф. Х.Батхүрэл, байгуулж Док., проф. Л.Оюунцэцэг, байгуулж Док., проф. Ц.Цэцэгмаа багш нар удирдан өөрсдийн ажлын үр дүн, туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцсан бөгөөд оролцогчдын талархалыг хүлээсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо