Дөрвөн жил тутам зохион байгууллагддаг ДЭЛХИЙН ТОГЛОЛТ Өмнөд америкийн Колумб улсын Кали хотноо 2013.07.25 – 08.05 –ны хооронд 18.000 хүний суудалтай “Del Pueblo” спортын ордонд амжилттай зохион байгуулагдсан нь дэлхийн спортын томоохон үйл явдлуудын нэг байлаа .
Энэхүү дэлхийн тоглолтонд оролцох эрхийг 130 гаруй орны 4000 гаруй тамирчид авч оролцсон бөгөөд манай ШУТИС-ийн аэробикийн баг тамирчид 2012 оны Аэробикийн ДАШТ-ээс хүрэл медаль, Дэлхийн цомын АШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаараа эрхээ авч оролцоод 17.300 оноогоор шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн бөгөөд хүрэл медалийн болзол хангахад 0.005 оноо дутсан юм.
Монгол улсаа төлөөлөн ШУТИС-ийн нэрийн өмнөөс Олимпийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцоод ирсэн оюутан тамирчиддаа нийт багш, оюутнуудынхаа өмнөөс баяр хүргэж сурлага спортын амжилт хүсье!

НТС, БТСТэнхим
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв