Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 2-ны өдөр сургуулийн төв талбайд боллоо. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, БШУ-ны сайдын зөвлөх Ц.Цагаанхүү, БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Л.Лувсанжамц, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректорууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцож шинээр элсэн орж байгаа оюутнууд болон Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль элсэн орсон сурагч нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэв.
ШУТИС-ийн ректор Б.Очирбат “Эрхэм хүндэт профессор багш нараа, эрхэм хүндэт оюутан сурагчдаа, эрхэм зочид төлөөлөгчид, хатагтай ноёдоо та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Шинжлэх ухаан, технологийн их сургууль эх орныхоо бүтээн байгуулалтыг манлайлах инженерүүд, эрдэмтэн судлаачдыг бэлтгэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж амжилттай ажиллаж байна. 2013-2014 оны хичээлийн жилд тус их сургуульд 52 багц мэргэжлээр 5715 оюутан шинээр элсэн суралцаж байна. ШУТИС-ийг сонгон шинээр элсэж буй элсэгчиддээ тус их сургуулийн нийт хамт олны өмнөөс халуун талархал илэрхийлж тусгайлан баяр хүргэе” хэмээн хичээлийн шинэ жилийн нээлтийн үг хэллээ.
Нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийн болзол хангасан гурван оюутанд тэтгэлгийг нь гардуулан өглєє. Ректорын нэрэмжит тэтгэлгийг ЭХИС-ийн Цахилгаан системийн 3-р курсын оюутан А.Нямбаяр, КТМС-ийн компьютер програм хангамжийн 3-р курсын оюутан Д.Одсэлмаа, ДаТС-ийн компьютер програм хангамжийн 3-р курсын оюутан А.Номин нар хүртсэн юм. Мөн 2013/2014 оны хичээлийн жилд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад хамгийн өндөр оноогоор элссэн 13 оюутанд дурсгалын зүйл гардуулав. Түүнчлэн нээлтийн ажиллагааны үеэр шинээр элсэн орж буй оюутнууд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Оюутны тангараг” өргөлөө.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.