Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт Төв номын сангийн 3 давхарт есдүгээр сарын 2-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, ШУТИС-ийн захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Чинзориг, Бизнес, инновацийн газрын дарга Д.Хашбаяр, Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүү, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирал Ч.Гулнар нар оролцож шинээр элсэн орж байгаа сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэв.

Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай, техник технологид сонирхолтой, авъяас чадвартай сурагчдыг элсүүлэн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан технологийн ахлах сургуулиудын тусгай хөтөлбөрөөр сургах юм. Төгсөгчид нь дотоодын болон дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад техник технологийн чиглэлээр элсэн суралцаж улмаар Монгол Улсын технологийн хөгжлийг жолоодох өндөр мэдлэг чадварыг эзэмшин гарах давуу талтай. Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль шинэ хичээлийн жилийн эхний долоо хоногийг түвшин тогтоох долоо хоног болгон зарласан байна. Энэ долоо хоногт элсэн орсон сурагчдын математик, физик, хими, монгол хэл, англи хэл гэсэн үндсэн таван хичээлээр ямар түвшинд байгаа нь тодорхойлогдох аж.

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав