ШУТИС-ийн Дархан-уул аймаг дахь Технологийн Сургууль, КОЙКА Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагатай хамтран Барилгын материал судлалын төвд сургалт үйлдвэрлэлийн бетон эдлэлийн виртуаль лаборатори байгуулж 2013 оны 9 дүгээр сар 11-ний өдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ.
Уг арга хэмжээнд Эдийн засаг хөгжлийн Тэргүүн проректор Д.Батчулуун, Бизнес, инновацийн газрын дарга Д.Хашбаяр, КОЙКА байгууллагын ерөнхий менежер Гун Сан болон КОЙКА-гийн мэргэжилтнүүд оролцов.
Тус лабораторид даацын болон даацын бус блок, явган замын хавтан зэрэг бага оврын бетон эдлэлүүдийг оюутнууд дадлагын хичээлээрээ үйлдвэрлэн гаргах боломжтой болж байгаа юм.
Сургалт үйлдвэрлэлийн бетон эдлэлийн вертуаль лаборатори; тус сургуулийн барилгын болон механикийн салбарын мэргэжлийн оюутнууд лабораторийн туршилтын хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийснээр цаг, хугацаа, зардлыг хэмнэх, багш нар бетоны бат бэх, даац, орц, норм, нармативийн талаар шинжилгээ судалгааны ажил хийж үр дүнгээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж тодорхой хэмжээний орлого олох бололцоог хангасан инноваци шингээсэн лаборатори, үйлдвэрийг бий болголоо.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав