ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургууль, ШУТИС-ийн ЭХИС-ийн удирдлагууд 2013 оны 9-р сарын 16-ны өдөр анхны туршилтын видео уулзалтыг амжилттай явууллаа.
Уулзалтанд Монголын талаас ШУТИС-ийн ЭХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан дэд захирал доктор Б.Бат-Эрдэнэ, ЭСПБ-ийн тэргүүлэх профессор доктор Д.Халзаа, ЭСПБ-ийн профессор доктор Т.Уранчимэг нар байлцсан бол Германы талаас Кемниц хотын Технологийн Их Сургуулийн Компьютерийн Сургуулийн сургалт хариуцсан дэд захирал профессор, доктор Хардт мөн Техникийн Мэдээлэл Зүйн Тэнхимийн доктор Хеллер нар байлцлаа.


Уулзалт хийх хүсэлтийг Германы талаас санаачилсан бөгөөд тус сургууль манай ШУТИС-тай бүхий л талаар хамтран ажиллах сонирхол их байгаагаа илэрхийлж байв. Манай зүгээс хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд оюутан солилцоог бакалавр, магистр, доктор болон докторын дараах гэсэн түвшингүүдээр ангилан системтэйгээр тогтвортой явуулах хүсэлтэй байгаагаа илтгэв. Мөн Магистрын 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэнд Германы тал нааштайгаар хүлээж авсан болно.

Уулзалтын төгсгөлд хоёр сургуулийн видео уулзалтын танхимуудыг ашиглан орон зайнаас үл хамаарсан уулзалт, семинаруудыг тогтмол явуулах, улмаар Германы сургуулиас видео сургалт хичээлүүдийг явуулах талаар хоёр тал цаашдаа анхааран ажиллахаар санал нэгдэн дүгнэлт гаргалаа.
Энэхүү уулзалтыг амжилттай болоход гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн Е-сургуулийн хамт олонд ЭХИС-ийн удирдлагын зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байна.
ЭХИС-ийн захиргаа
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав