“Миний ном” клубийн нээлттэй өдөрлөг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС-ийн 2 байрны Тв заалны өмнөх талбайд боллоо. Тус өдөрлөгөөр клубийн үйл ажиллагааг оюутнуудад танилцуулж, ном унших сонирхолтой оюутнуудад хамтдаа хөгжих боломжийг олгон гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд зорилготойгоор зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд номын үзэсгэлэн гаргаж, оюутан залуустай номын талаар чөлөөтэй ярилцаж, “Хөгжилтэй бөмбөлөг”, “Оюуны чихэр” , “АХА” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохиож байгуулж уншигч оюутнуудтай нэг өдрийг өнгөрүүллээ.

Энэ үеэр МОХ, Нийгмийн технологийн сургуулийн ОЗ “Миний ном” клубийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдээд амьдрах ухааны гарын авлага болон орос, англи хэл дээрх ном бэлэглэв. Үйл ажиллагааны үр дүнд 48 оюутан клубийн гишүүн болох хүсэлтэйгээ илэрхийлэн бүртгүүлсэн бөгөөд олон оюутан залууст клубээ танилцуулсан юм.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад Оюутны Хөгжил Үйлчилгээний албаны мэргэжилтэн Цогзолмаа багш , ШУТИС- Төв номын сан, Хүүхдийн ордны номын сангийн хамт олонд дэмжиж тусалсанд талархал илэрхийлж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Миний ном клуб
ТГ
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав