2013-2014 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын улс тунхагласаны баярыг тохиолдуулан “хятад хэл,соёлын өдөрлөгийг МХПБ-ийн хятад хэлний ангийн багш, оюутнууд 2 дахь жилдээ амжилттай зохион явууллаа.
Энэхүү арга хэмжээнд ХБС-ийн захирал Т.Батбаяр, дэд захирал Ц.Энхбаатар, ЭШ инноваци хариуцсан захирал Т.Ууганбаяр, МХПБийн эрхлэгч проф. Г.Томтогтох, Күнзийн сургуулийн захирал М.Чимэдцэеэ, хятадын соёлын төвийн захирал Жан, ахлах мэргэжилтэн багш Жан Шү Чиян, бусад багийн профессор, багш, оюутнууд оролцов.
2012-2013 оны хичээлийн жилийн зуны хэлний дадлага хийсэн 4-р ангийн оюутнууд болон тэтгэлэгт хамрагдсан 4-р ангийн оюутан Т.Баярзаяа, 3-р ангийн оюутан Т.Үүрийнцолмон нарын тайлан танилцуулгыг онлайн хэлбэрээр, 1-4дүгээр ангийн оюутнуудын бүтээсэн ханын сонинг үзэж сонирхлоо.
Мөн түүнчлэн хятад хэлний оюутнууд өөрсдийн бэлтгэсэн тоглолтыг үзүүлж, хятадын уламжлалт цай,хан үндэстний хоолоор дайлсан нь энэхүү арга хэмжээний бас нэгэн онцлог байлаа .
Дашрамд дурдахад Күнзийн сургуулиас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “хятад ном уран зураг”-ийн үзэгсэлэнг мөн хятадын соёлын төвөөс зохион байгуулсан хятад улсын жилинь мужийн “дуулалт жүжиг”-ийн тоглолтыг хятад хэлний нийт оюутнууд болон сургуулийн удирдлага, мэргэжилтэн багш нарт 09.23-09.25-ны өдрүүдэд үзүүлсэнд гүнээ талархлаа.
“Хятад хэл соёлын өдөрлөг”- ийн зургийн цомгоос

“Хятад хэл соёлын өдөрлөг”- ийн нээлт /МХПБийн эрхлэгч проф. Г.Томтогтох/

Хийн дасгалын үзүүлэх тоглолт /Хятад хэлний 1- р ангийн оюутнууд /

Хятад хэлний 4-р ангийн оюутнуудын бүтээсэн ханын сонин

Хятад шүлэг Т.Баярзаяа/4-р ангийн оюутан/ Хятадын үндэсний бүжиг /2–р ангийн оюутнууд/

Хятад хэлний 4-р ангийн оюутнууд багш нарын хамт Хятад хэлний ангийн оюутнууд зочид багш нарын хамт
Хятад хэл, соёлын өдөрлөгт идэвхитэй оролцсон багш, оюутнууд болон хүрэлцэн ирж үзэж сонирхсон зочид багш, оюутнууддаа талархлаа илэрхийлье.
XБС
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав