
ШУТИС-ийн нийт багш ажилчдын дунд “MUST CUP 2013” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон Багш нарын зөвлөлөөс зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тэмцээн Монгол 3 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд 2013 оны 10 дугаар сарын 5-6-ны хооронд боллоо. Тэмцээнд ШУТИС-ийн захиргааны болон бүрэлдэхүүн сургуулийн 9 баг тамирчид оролцжээ. ШУТИС-ийн багш нарын дунд зохион байгуулагдаж буй хөл бөмбөгийн тэмцээн нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, энэхүү спортоор хичээллэх, бүрэлдэхүүн сургуулийн багш нарын дунд хамт олонч, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, хоорондын уялдаа холбоог бий зорилготойгоор зохион байгуулдаг уламжлалтай юм.


Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан баг хамт олноороо амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Н.Хүнбиш ахлагчтай Захиргаа, аж ахуйн баг шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Харин удаах байранд Уул уурхайн инженерийн сургууль, гуравдугаар байранд Эрднэтийн технологийн сургуулийн баг тамирчид шаглгарлаа.


Тэмцээний шилдэг мэргэн буучаар Уул уурхайн инженерийн сургуулийн Ж.Хишигсайхан, шилдэг хамгаалагчаар Ө.Эсболд, шилдэг хаалгачаар Е-Нээлттэй сургуулийн Т.Одхүү нар тус тус шалгарчээ.



ТГ
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав