ШУТИС-ийн оюутнуудын хичээлийн хоцрогдол арилгах зорилготойгоор “Багшийн туслах оюутан клуб” үйл ажиллагааг явуулж байгаа билээ. Тус клубийн үйл ажиллагааг сайжруулах, удирдан чиглүүлэх үүднээс ОХҮА-наас тогтмол дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байна.
Бид тус клубийн үйл ажиллагааг 2013-2014 оны хичээлийн жилд Т-306 тоот өрөөнд хуваарийн дагуу явуулж байна. Тус клубийн сургалтанд хамрагдах оюутны тоо цөөн байна. Сургалтанд ихэвчлэн хичээлдээ тогтмол сууж идэвхтэй суралцдаг оюутнууд хамрагдаж, хичээлдээ суудаггүй хоцрогдолтой оюутнууд тэр бүр ирэхгүй байгаа тул мэргэжлийн багш нар бидэнтэй хамтран ажиллаж оюутнуудыг хамруулах талаар анхааран ажиллахыг хүсэж байна.

Клубийн үйл ажиллагааг нийтэд мэдээллэхийн тулд зарлал, тухайн сургуулиудад нь мэдэгдэх ажил хийж байсан бол одооноос эхлэн тус клубийн багш оюутнууд өдөр бүр “Багшийн туслах оюутан клуб” нэртэй энгэрийн тэмдгийг тогтмол зүүж оюутнуудад сурталчилж байх арга хэмжээг авлаа.
“Багшийн туслах оюутан клуб”-д хичээл зааж буй оюутнуудад заах арга зүйн сургалтыг тогтмол МС-ийн А.Эрдэнэсувд багшаар уншуулдаг. Энэ удаад “Удирдан зохион байгуулах үйл ажиллагаа, заах арга зүй”сургалтыг явууллаа.

Цаашид “Багшийн туслах оюутан клуб”-ийн сургалтыг МИС-ийн оюутнуудад хүргэх үүднээс А.Эрдэнэсувд багштай хамтран Математик, Физик, Хэрэглээний механик хичээлүүдийг заах оюутнууд, зөвлөх багш нарыг сонгон клубийн хичээлийг явуулахаар боллоо.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав