2013 оны 10-р сарын 07-ны өдрийн 13:00 цагт ШУТИС-ийн Оюутны Холбоо ШУТИС-ийн захиргаатай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Уг “Санамж бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагаанд ШУТИС-ийн захиргаа талыг төлөөлж: Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн проректор Т. Намнан, Оюутны хөгжил үйлчилгээний албаны дарга О. Халиун
ШУТИС-ийн Оюутны холбоог төлөөлж: Оюутны холбооны тэргүүн С. Баянмөнх, ОХ-ны Сургалт инноваци хариуцсан ажлын албаны дарга Б. Нямсүрэн, ОХ-ны Урлаг спорт соёл хүмүүжил хариуцсан ажлын албаны дарга Б. Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.

Санамж бичгийн хүрээнд: Талууд дараах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов:
- Оюутны сурах, боловсрох таатай нөхцөл бололцоог бий болгох, сурах хүсэл
эрмэлзлэл, авъяас чадварыг хөгжүүлэхэд хамтран ажиллах;
- Оюутны соёл хүмүүжил, төлөвшил, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллах;
- Оюутанд чиглэсэн урлаг, спорт, эрдэм шинжилгээний сургалт судалгааны, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад Оюутны холбоонд дэмжлэг үзүүлэн ажиллах;
- Тус сургуулийн оюутанд нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх, оюутнуудын нийгмийн тустай үйл ажиллагааг дэмжих;
- Харилцан мэдээлэл солилцох болон оюутны байгууллага, сайн дурын клубүүдийн оюутны хөгжил, төлөвшлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
- Дээрх ажил үүргийн хүрээнд захиргааны зарим чиг үүргийг Оюутны холбоонд шилжүүлэн гүйцэтгүүлэх тухай хамтын гэрээ байгуулж, жил бүр дүгнэн сунгах эсэхийг хоёр тал харилцан тохиролцож ажиллана.

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа