Төр, засгийн бүх байгууллагууд өчигдөр "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулсан билээ. Харин их, дээд сургуулиудаас ганцхан ШУТИС энэ өдөр "хаалгаа нээлээ". ШУТИС энэ өдөр "Нээлттэй хаалга"-ны хүрээнд бүрэлдэхуун сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ, технологийн үйл ажиллагаа, онцлогийг харуулсан үзэсгэлэн болон бүрэлдэхүүн сургуулиудтайгаа танилцуулах аялал зохион байгуулснаас гадна иргэдийн ба хамт олны санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйлчилгээг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд зохион байгууллаа. Мөн Е-сургалтын үйл ажиллагаа, сургалтын тэтгэлэг, урамшуулал, оюутны үйлчилгээ болон элсэлт төгсөлт, элсэх мэргэжлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч байсан юм. Дашрамд сонирхуулахад 2008-2009 оны хичээлийн жилд ШУТИС нь 114 мэргэжлээр 4550 оюутан шинээр элсүүлэн сургалтын үйл ажиллагааг эхэлж, 40000 дахь төгсөгчөө үдэх гэж байгаа аж. ШУТИС-ийн бүрэлдэхүүн ба харъяа 17 сургууль нь 1000 орчим профессор багш, 21000 гаруй оюутан, 700-аад ажилтан, ажилчидтай юм байна. Мөн зургаан эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 орчим сургалтын болоод судалгааны төв ажилладаг. ШУТИС-ийн гадаад харилцаа хөгжиж өнөөдөр 160 гаруй гадаадын их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг ажээ.
Өдрийн сонин. 2008 он. Аравдугаар сарын 21, Мягмар гариг, № 253, 7-р нүүр
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ