Дэлхийн эдийн засаг, бизнесийн их дээд сургуулиудын холбооны VI чуулган Энэтхэг улсын Бангалоре хотод 2013 оны 10-р сарын 09-12 хооронд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү чуулганд КТМС-ийн захирал проф. Г. Батхүрэл, Гадаад хэлний тэнхимийн ахлах багш А. Болормаа нар оролцож 21-р зуунд Бизнесийн боловсролын салбарт ентрепренер хандлагыг хэрхэн хөгжүүлэх талаар санаа бодлоо хуваалцаж, шилдэг сургуулиудын тэргүүн туршлагаас солилцлоо.
КТМС-ийн хувьд 6 дахь удаагаа Дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулиудад нэг навчтай сургуулиар шалгарч Дэлхийн шилдэг сургуулийн шагналыг гардан авлаа. Энэ жилийн хувьд тус сургууль дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулиудын нэг навчтай бүх сургуулийн тэргүүн эгнээнд эрэмблэгдсэн байна.

ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв