Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Магистрантур, докторантурын албаны дарга Т.Энхцацрал, Монгол Улсын засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” тэмдэгээр Тамгын газрын дарга Б.Чинзориг нар тус тус шагнагдсаныг ШУТИС-ийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлаар ректор Б.Очирбат гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.


Мөн энэ өдөр Техникийн ухааны докторын дипломыг “Хэвлэлийн бүтээгдэхүүний өнгө хуулбарлалтыг оновчлох” сэдвээр Д.Дамдинсүрэн, “Компьютерийн гар дээрх үсгийн оновчтой байрлалыг тогтоож, хэвлэлийн бичвэр өрөх технологийг боловсронгуй болгох нь” сэдвээр Ц.Оюунчимэг, “Монгол улсын шуудан холбооны системийн шинэчлэлийн зарим асуудлууд” сэдвээр Ж.Баатархүү, “Уурхайн экскаваторын засварын системийг боловсронгуй болгох судалгаа” сэдвээр Х.Хашбат, “Метал гадаргууд өндөр хурдны ширээлтээр бүрхүүл тавих боломжийн судалгаа” сэдвээр Ц.Баярсайхан, “Өгөгдлийн тандалт болон үүлэн тооцооллын зарим арга зүйг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх судалгаа” сэдвээр Д.Сарангэрэл нар, Боловсрол судлалын ухааны докторын дипломыг “Онлайн сургалтын агуулга хөгжүүлэх арга зүйн судалгаа” сэдвээр Ж.Алимаа, “Их, дээд сургуулийн сургалтад кейс аргыг хэрэглэсэн туршилт судалгааны үр дүн” сэдвээр А.Сүнжидмаа нар тус тус гардан авлаа.
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа