Монгол улсын начин Б.Бадам-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн Үндэсний бөхийн баг тамирчид 2013 оны 11-р сарын 11-нд болсон МОХ-ны 70 жилийн ойд зориулсан Оюутны Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцож багаараа ТУСГАЙ БАЙР эзэллээ.

Тус тэмцээнд 15-н сургуулийн 20 баг оролцож Биеийн тамирийн “Аварга” дээд сургуулийн 1-р баг түрүүлж, тус сургуулийн 2-р баг удаалж, ҮБТДС-ийн 1-р баг гутгаар байрт шалгарчээ.
Багийн гишүүд Э.Даш-Онолт /багийн ахлагч/
сумын заан Б.Чинбат
сумын заан Т.Эрхэмбаяр
сумын заан Д.Урианхай
сумын заан Т.Дүгэржав
сумын заан Х.Цэрэнсодном
залуу бөх Ч.Батхуяг нар оролцжээ.
Оюутны Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон баг тамирчиддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв