Монгол улсад “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэн, үе үеийн төгсөгчид нэгэн дор чуулж цаашид хамтран ажиллахын эхлэл тавигдлаа. Баярын хурал 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, төгсөгчдийн чуулга уулзалт зохион байгуулагдаж, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр суралцаж буй оюутнууд өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоор бэлэг барьлаа.


Ойн арга хэмжээнд УУИС-тай хамтран ажилладаг Уул уурхайн компанийн төлөөлөл, төгсөгчид, оюутан залуус оролцов. Тус арга хэмжээг анхны төгсөгчид зохион байгуулж “Оюу Толгой” ХХК, “Дөрвөн зам транс” ХХК болон үе үеийн төгсөгчид ивээн тэтгэлээ.
Монгол улсад “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 15-нд, УУИС-ийн багш нарын Эрдэм шинжилгээний 41 дэх удаагийн бага хурлыг ойн нэрэмжит болгон “Эрдсийн боловсруулалтын дэвшилтэт техник технологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 21, 22-нд зохион байгуулж эмхэтгэл гаргав.

Мөн “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойших 20 жилийн түүхэн үйл явдлуудыг өгүүлсэн “Бахархан дурсах он жилүүд” нэртэй ном хэвлэгдлээ.


ТГ
Эрдэнэт Цогцолбор Дээд сургууль футзалын аварга болж, “MUST CUP 2025”-д түрүүллээ
“Төр-Их сургууль-Аж үйлдвэр” хамтын ажиллагааны боломжууд хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг боллоо
“Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг боллоо
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана