“Хүрэлтогоот 2013” семинар Байгалийн ухаан, Геологи, газар зүй, Биологи-ХАА, Техник технологи, Нийгмийн ухаан, Анагаах Ухаан гэсэн 6 салбараар 10 дугаар сарын 4-19-ний хооронд болсон юм. Тус хуралд 500 гаруй залуу эрдэмтэн өрсөлдсөнөөс 12 нь сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацийн тэтгэлэг авах болзлыг хангажээ. Шинжлэх ухааны салбарт мэдлэг чадвар, хийж бүтээснээрээ тэргүүлсэн залуу эрдэмтэн, судлаачдад БШУ-ны сайд Л.Гантөмөр нэрэмжит шагналаа 2013 оны 11 дүгээр сарын 27 буюу шинжлэх ухааны ажилтны өдөр гардууллаа.

Хүнсний инженер, биотехологийн сургуулийн ахлах багш Э.Энхцэцэг, “Жимсгэний ургамлын навчны антиоксидант идэвх, фенолт нэгдэл” сэдвээр, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн төгсөгч С.Онончимэг “A New Gap-Fed Dual-Polarized Patch Antenna and Its Applications” сэдвээр тус тус хүртсэн юм.

БШУ-ны сайдын Грант шагналыг хүртсэн залуу, эрдэмтэн судлаачиддаа цаашдынх нь судалгааны ажилт өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Захиргаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв