Батлан Хамгаалах Яам, Монгол Цэргийн Музей болон ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургууль нь хоёр жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан археологийн малтлага судалгаа явуулж, тэдгээрийг сурталчлан таниулах ажлыг хийдэг. Энэ удаа "НҮҮДЭЛЧДИИН ӨВ-2" нэртэйгээр хоёр дахь үзэсгэлэнгээ дэлгэн, үзэгч олноо сонирхууллаа.


Үзэсгэлэнд БХЯ, Монгол Цэргийн Музей, ШУТИС -ийн Нийгмийн Технологийн Сургуультай хамтран 2012 онд Булган аймгийн Дашинчилэн сумын Элст ap гэдэг газар явуулсан судалгаагаар Хүннү булшнаас илэрсэн эд өлгийн зүйлс, Төв аймгийн Заамар сумын Хэрмэн дэнжийн балгасад хийсэн археологийн малтлага судалгаагаар илрүүлсэн эд өлгийн зүйлс, Улаанбаатар хот орчмийн археологийн авран хамгаалах малтлага судалгаа ба 2013 онд Сонгинохайрхан дүүргийн Зүүн салаанд явуулсан Хүннү булшнаас илэрсэн эд хэрэглэгдэхүүнүүд дэлгэн тавьжээ.

Хүннүгээс Дундад эртний үеийг хүртэлх хугацааг хамарсан олон арван сонирхолтой эд зүйлс энд тавигдсанаас Хүннү гүрний үеийн чулуун эдлэл, бүс, чулуун болон шилэн зүүлт, нумын наалт, төмер болон ясан эдлэл, Уйгур болон Кидан гүрний үеийн барилгын тоосго, чимэглэл, Монгольш эзэнт гүрний үеийн үйсэн хоромсог зэргийг онцлон дурьдаж болно.

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа