ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн Их эмч Ц.Ононтуул, Их эмч Л.Оюун, Их эмч Г.Анхцэцэг , ШУТАС-ийн Сургалтын менежер Д.Анхтуяа, Нийгмийн ажилтан болон 10,11 ангийн багш нарын төлөөлөл нар хамтран 2013оны 11 сарын 28ны 12.30 минутаас 15.00 цаг хүртэл ШУТИС-ийн 1 байрны 3 давхарт Хурлын танхимд дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан тус үйл ажиллагааг зохион байгууллаа.

ШУТИС-ийн 10, 11 ангийн нийт 235 сурагчдад ДОХ гэж юу вэ? Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн аргууд? Сэдвээр лекц сургалт явуулж, гарын авлага сургалтын материалаар хангалаа.

Мөн анги тус бүрээс 5,5 сурагч хамруулсан АХА тэмцээн зохион байгуулж:
I байр - 11а ангийн Түвшинжаргал
II байр – 11ё ангийн Мөнхзул
III байр - 11б шилжилтийн Ёндонжамц нарыг тус тус шалгаруулж, шагналыг Ахлах сургуулийн захиргаа гардуулан өгөхөөр болов.
Эрүүл Мэндийн Төвийн Их эмч Л.Оюун, Их эмч Г.Анхцэцэг нар 1,2 дотуур байрны оюутнуудад ДОХ өвчний талаар сургалт, сургалтын материал тарааж дотуур байрны оюутны зөвлөл, аж ахуйн алба, ариун цэвэр, эмх цэгцтэй танилцаж зөвлөгөө өглөө.
ШУТИС Эрүүл мэндийн төв
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв